Хүнсний Инженер Оюунгэрэлийн ГАЛ-ОЧИР зөвлөгөөг хүргэж байна

2025-05-28 02:38
Хүнсний Инженер Оюунгэрэлийн ГАЛ-ОЧИР зөвлөгөөг хүргэж байна

Пребиотикийг тайлбарлая Бүгд нэг саванд.

1. Пребиотик гэж юу вэ?

Пробиотик, пребиотик хэмээх ойлголтуудыг хамгийн энгийнээр тайлбарлая. Пробиотик гэдэг нь бүдүүн гэдсэнд байрлах микрофлор орчин буюу ашигтай бактерийн бүрдлийг хэлдэг. Эрүүл хүний бүдүүн гэдсэнд байх нийт бактерийн тоо нь хүний эсийн тооноос их буюу 39 их наяд (триллион) гэж тооцоолдог бол үүний 85-90% буюу ойролцоогоор 30-35 тэрбумыг ашигтай бактери хэмээн тооцоолдог.

Ашигтай бактериуд нь биед шаардлагатай биологийн идэвхит нэгдлүүдийг ялгаруулах, аминдэм бий болгох, богино гинжит тосны хүчлүүдийг үйлдвэрлэх, дархлааны тогтолцоог дэмжих гэх мэт маш олон үүрэгтэй.

Мэдээж амьд бактериуд болохоор хооллох шаардлага гарч таараа. Эзэн нь задлаж чадах шим бодисоо нарийн гэдсээрээ шимэгдүүлээд авчихдаг тул задлаж чадахгүй энэхүү уусдаг эслэг гэх мэтийг задлаж хооллохоор зохицуулагдсан байдаг.

Иймээс тухайн бактерийн хоол тэжээл болдог зүйлийг пребиотик хэмээдэг, пребиотикийг хамгийн их агуулдаг хүнсийг пребиотик хүнс хэмээн нэрлэдэг.

2. Цагаан будааны гликемийн индекс (Glycemic index) 70-80, гликемийн ачаалал (Glycemic load) ойролцоогоор 60 байдаг. Өөрөөр хэлбэл цагаан будаа идсэнээр нэгж хугацаанд 70-80 нэгж глюкокыг цусанд нийлүүлдэг, ойролцоогоор 60 нэгж хугацааны турш.

Харин энэхүү конжак хэмээх ургамлын үндэснээс гаргаж авсан нүүрсус нь Glycemic index 0-15, Glycemic load 0 байдаг.

Идэж байгаад жингээ хасах, цусан дахь сахарын хэмжээгээ бууруулах, хянах, амттан мөртлөө чихэрлэг маш бага зүйл хэрэглэхэд гайхалтай зохицож байгаа биз. Учир нь конжак нүүрсус нь глюкоманнан хэмээх нүүрсуснаас тогтох бөгөөд энэ нь уусдаг эслэг төрөлд багтдаг, хүний ферментээр задардаггүй нүүрс ус байдаг. Ажиглаж байвал Япон үйлдвэрлэгч компаний нэрийг Маннан лайф гэж байгаа биз.

3. Янз бүрийн мэдээлэл харахад ус сайн уух гэдэг зөвлөмж байдаг. Харин үүнийг амтат цэлцгэнүүр болгохын тулд яг шаардлагатай харьцаагаар нь усыг нь тааруулж цэлцгэнүүр болгочихсон байдаг тул ямар ч айх аюул байхгүй, хүүхдийн бэлгэнд боож болохоос гадна өөрсдөө ч жингээ хасах зорилгоор идэж болох юм.

Илчлэг бараг байхгүй мөртлөө цатгалан мэдрэмж төрүүлдэг тул манайхан шиг жиндээ санаа тавьдаг хүмүүст маш тохиромжтой.

ДҮГНЭЕ

Конжак глюкоманнан нь хүнсний болон эмчилгээний зорилгоор хэрэглэдэг зохицуулах үйлчилгээтэй хүнс бөгөөд Япон, Өмнөд Солонгос, БНХАУ, Энэтхэг зэрэг Азийн улсуудад хэрэглээ нь жилээс жилд маш их өсч байгаа. Зөвхөн цэлцгэнүүр ч бус, конжак нүүрсусаар хийсэн гоймон, будаа, гурил, хүнсийг тогтворжуулагч, гель үүсгэгчээр ашигладаг.

Монголчууд маань конжакийг мэдэхгүй байгаа л даа, одоохондоо. Гэхдээ бага багаар таниулаад явахад болох байлгүй дээ.

Энэ бүтээгдэхүүний хувьд Номин, Емарт гэх мэт бүх сүлжээ дэлгүүрээр худалдаалагддаг бөгөөд хэрэв танд дээр дурдсан асуудлууд байдаг бол туршаад үзэж болох л юм.

Энэхүү мэдээллийг MannanLife Mongolia, www.japanmarket.mn ивээн тэтгэж хүргэлээ. Бас л онцлог, гайхалтай бүтээгдэхүүн мөн шүү.

Хүүхдийн бэлгэнд заавал боогоорой гэж зөвлөе

Хүнсний Инженер Оюунгэрэлийн ГАЛ-ОЧИР

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл