Хүн идэхээр тураад, мал идэхээр таргалаад байдаг. Энэ үнэн үү?
Наргиан хийж байгаа гэж бодохоор заримдаа шаал буруу зөрүү тайлбарлаад, өглөөний хоол чинь угаасаа хэрэггүй толгой угаалт гээд яриад явж байх юм, нөгөө нэг гарууд
За тэгвэл яагаад хүн идэхээр тураад байдаг нь дараах шалтгаантай.
- Өглөөний цайны гол бүрдлүүд буюу үр тарианууд нь хальсан хэсгээ хадгалж байдаг. Хальс нь fiber буюу целлюлозыг түлхүү агуулдаг.
Хүний амны хөндий буюу хоол боловсруулах тогтолцооны хаана ч целлюлозыг задлаж чадах эслэг ялгардаггүй учир эслэг түлхүү агуулсан хоол идээд таргалдаггүй. Харин ч хэрэглэснээр гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжирч, хоол тэжээл биед удаан хугацаанд хадгалагддаггүй сайн талтай.
Мэдээж задрахгүй тул илчлэг ч бага өгөх нь тодорхой биз.
Доорх өглөөний цай нь олон төрлийн хатаамал жимсээр амталсан байна. Гүзээлзгэнэ, алим, усан үзэм, хулуу зэрэг нь боловсруулахад төвөгтэй бус, маш амархан задрахад амар нүүрсус буюу сахаруудыг илүү түлхүү агуулдаг тул мөн төдийлэн илчлэг өгөхгүйд ч тустай.
За тэгэхээр мал яагаад таргалдаг вэ?
Мал ихэвчлэн эслэгийг маш сайн хивж иддэг биз. Энэ идэж буй үр тариа, өвс ургамлыг маш сайн жижиглэж байгаа хэрэг. Ингэж жижиглэснээр гүзээнд байх микробууд нь целлюлозоор хооллож, шим бодис үүсгэж, малыг таргалуулаад байгаа хэрэг л дээ.
Эндээс маш их хий үүсдэг бөгөөд зарим нэг гүзээндээ тагтай үнээний бичлэг ч харсан байх. Энэ ерөөсөө генийн өөрчлөлт биш, үхрийн ферм бол хүлэмжийн хий үүсэхэд багагүй нөлөөтэй байдаг.
ДҮГНЭЕ
Жижигхэн ч зүйлийг ойлгох гэж хичээхгүй бол хэн ч, юу ч ярьж байж мэднэ шдээ.
Хүнсний Инженер Оюунгэрэлийн ГАЛ-ОЧИР