Биеийн шингэнийг юугаар нөхөх вэ ? гээд явж байтал ийм бүтээгдэхүүн таарлаа. Оруулж ирж байгаа Melodian Mongolia компаний захирал залуу нь танд ийм бүтээгдэхүүн үзүүлэх гэсэн юмаа, спортынхонд яаж таниулах уу гээд.
Бүтээгдэхүүнийг нь харвал кальци, магни, кали, натрийн өндөр агууламжтай. Ердөө бидний ундны усанд дутагдаад байдаг зүйл, эрдсүүд.
Маш чухалчлан хандсанд нь харин ч баярламаар. Би яриаг нь, надад зориулсан бэлдсэн рекламыг нь сонсож сонсож юу гэж хэлсэн гээч
“Та нар юу бариад явж байгаагаа ойлгоогүй байна” гэж хэлсэн. Учир нь:
- Шингэнийг ус нөхдөггүй, түүнд агуулагдах эрдэс л нөхдөг.
- Японы усны стандартыг мэднэ, маш тодорхой үзүүлэлттэй. Харин манай MNS 5007:2022 стандарт бол нэрмэл усыг ч хүлээн зөвшөөрдөг “Нохойн баас”
- Улаанбаатар хотын ундны усыг үүгээрээ эрдэсжүүлээд хэрэглэ, хүүхдүүддээ маш сайн хэрэглүүл!
- 0-5 насны хүүхдүүдийн шүдний эрүүл мэнд асуудалтай байгаа нь шүүсэн уснаас болж байгаа шүү!
Хэрэглэгчид мэдэхгүй тул үйлдвэрлэгчдэд илүүдэл усаа савлахад асуудал гардаггүй, үйлдвэрлэгчид асуудалгүй болохоор төр нь стандарт болгоод батлаад өгчихдөг, тийм лойчихсон. Усны асуудал хүнд шүү. Макро, микроэлементүүд хүний биед хичнээн чухал билээ.
Зэв гардаг бол зэвтэй хоолойгоо хулхидсан гаруудаар нь солиул, солих хугацаанд нь гадуур зарагдаж буй бүх усыг энэ эрдэсжүүлэгчээр эрдэсжүүлж хэрэглэ.
Дахиад хэлье. Савласан цэвэр ус ангилалд багтах бүх усыг доорх эрдсийн нэмэлтээр эрдэсжүүл. Миний мэдэхээр Емартад зөндөө байгаа.
Тэр рН мааш олон юм ярьж байж онигоонд оров
Хүнсний Инженер Оюунгэрэлийн ГАЛ-ОЧИР