Хүнсний Инженер Оюунгэрэлийн ГАЛ-ОЧИР

2025 оны 06 сарын 12

Хүнсний Инженер Оюунгэрэлийн ГАЛ-ОЧИР

Foodex Mongolia 2025 - хүнсний олон улсын хамгийн том үзэсгэлэн. Сэтгэгдлээ амласан ёсоороо бичье.

Сонирхож орлоо. Энд тэндээс л ‘Сайн байна уу та’ гэх сэтгэлд дулаахан мэндчилгээгээр угтав. Хүннү молл-ыг дүүргээд бужигнаж байгаа болов уу, хуучин худалдаа эрхлэгчдээ яаж зохицуулсан юм болдоо шуу юм бодоод л. Харьцангуй тайван шүү.

За тэгээд үйлдвэрлэгчид маань өөрсдийн бүтээгдэхүүнээ дэлгэж. Нөгөө л эрүүл, химийн нэмэлтгүй, органик, байгалийн цэвэр гэсэн уриатайгаа угтсан нь чамлалттай санагдсөөн, нуух юун. Өөр ч тэгээд хэрэглэгчдийнхээ өнөөгийн боловсролд тааруулж ингэхээс ч өөр яах вэ дээ тээ гэж өөрөө өөртэйгөө ярьсаар цаашлав. Уг нь хэрэглэгчдийнхээ боловсролыг дээшлүүлэхээр бодит хөөрхөн сурталчилгаанууд хийдэг бол.

Олон улсын гэдэг утгаараа хүнсний импортын компаниуд ч бүтээгдэхүүнээ дэлгэж. Япон бараанууд их орж ирдэг болжээ. Бүтээгдэхүүнүүдийг нь ёстой л тухтай гэгч нь ажиглав. Өөрсдөө хийж чадахааргүй, хэрэгтэй зүйлүүд ч байна, өөрсдөө ч хийж чадахаар байж хаа байсан тэр холоос зөөж байгаа зүйлүүд ч байна. Манайхан л болсон хойно, бүтээгдэхүүнд нь биш, улсад нь найддаг хойно доо. Хийжүүлсэн усыг Японоос зөөж яадаг байна аа, усыг шүү.

Зөвлөгөө авсан үндэсний 3 компани байна. Хадгалалтын хугацааг уртасгах, нэр төрөл нэмэх, импортлох оновчтой бүтээгдэхүүний судалгаан дээр зөвлөгөө авч ажиллах гээд. Мэдэхгүй байж болно оо, зарим хүнсийг нь Япон ижил төрлийн хүнстэй ч харьцуулж зөвлөгөө өгөв. Ёстой баярын мишээл дүүрэн л үдэцгээсэн.

Махны магнат Мах Импекс маань ерөнхий спонсор гэсэндээ гоё showroom хийжээ. Бусад нь бол нэг хэвийн.

Хүнсний дундуур нилээд витамин, эрдсүүд зардаг газрууд байна. Тэд бол харин хэрэглэгчиддээ уйгагүй “мэдлэг” өгч байгаа харагдав. Нөгөө л хаа сайгүй эрдсийн чинь хэмжээг төмөр бариулж тодорхойлоод л, тийм эрдэс дутагдаж байна гээд бүтээгдэхүүнээ зардаг газар юунаас дутах вэ.

Уг нь эрдсээ уснаас, аминдэмээ жимснээс нөхөж явах учиртай юм байгаан. Гэтэл усныхан байсангүй, жимснийхэн байсангүй. Аан тийм, Казахстаны зураг дээр байгаа байгалийн эрдэст ус байсан. Сонирхож авсан, гоё . Манай усныхан ч тэгээд ихэнхи нь байгаагүй нь дээр дээ, рН=8.5, MNS 5007:2022-роо түмнээ дагздаад явж байдаг улсууд.

Миний нөгөө үхэн хатан сурталчлаад байдаг ус эрдэсжүүлэгчийг Японоос оруулж ирдэг компани бас гарчээ. Calbee өглөөний хоолоо, бусад бүтээгдэхүүнээ дэлгээд. Мелодиан байна уу гэсэн чинь байхгүй гэнэ. За, хэзээ ирэхийн, юунаас болов гээд байцаалаа даа .

Би энэ компаний зөвлөхөөр ажиллаад удаагүй байгаа. Яг ямар бүтээгдэхүүн импортоор оруулж ирэх вэ гэдэг дээр. Удахгүй сайн сайн бүтээгдэхүүнүүд орж ирэх байхаа, www.japanmarket.mn хаягаар ороод үзчихэд болно.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл